2017.05.30 Мандалговь
хот
Сайнцагаан сумын Олон хүүхэд төрүүлж, өсгөн, хүмүүжүүлсэн 29
эхийг “Алдарт эх”-ийн 1,2-р дугаар
одонгоор шагнах тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 5
дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар зарлиг гарч эхчүүдэд одон гардуулах ёслолын үйл ажиллагааг Дундговь аймгийн Ёслол хүндэтгэлийн
өргөөнд зохион байгууллаа.
Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг тохиолдуулан Олон
хүүхэд төрүүлж, өсгөн, хүмүүжүүлж улс, орон нутгийн хөгжил цэцэглэлтэнд үнэтэй
хувь нэмэр оруулж байгаа бүх эхчүүддээ аймаг, сумын удирдлагууд баяр хүргэж
эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.