Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ

МЭНДЧИЛГЭЭ

2017-03-29

Сайнцагаан сумын нийт иргэд хөдөлмөрчид, ажилчин албан хаагчид, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэм төлөөлөгчид та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Монгол Улсын хууль тогтоомжоор олгогдсон эрхийнхээ хүрээнд 2016 оны орон нутгийн 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд сайнцагаанчууд маань орон нутгийн өөрөө удирдах байгууллага болох сумын ИТХ-ыг шинээр сонгон, хууль эрхийнхээ хүрээнд бүтэц бүрэлдэхүүнээ баталлаа.

Шинээр байгуулагдсан ИТХ-ын нийт 31 төлөөлөгчөөс МАН-26, АН-5 төлөөлөгч сонгогдон, ИТХ тэргүүлэгч 7 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Иргэдийн сонголтоор бүрэлдсэн шинэ ИТХ нь анхдугаар хуралдаанаараа төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Сумын ИТХ-ын даргыг сонгох, сумын Засаг даргыг батламжлах зэрэг асуудлуудыг шийдвэрлэн, Засаг даргын 2017 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Мөн сумын ИТХ–ын Тэргүүлэгчдийн хурал болон багийн иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулж багийн засаг дарга, БИНХ-ын дарга, тэргүүлэгч нарыг сонгож төр иргэнийхээ гүүр болон ажиллах анхан шатны нэгжийнхээ үүргийг биелүүлэн, сум орон нутагт шаардлагатай нилээд хэдэн ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлээр шийдвэр гарган ажиллаж байна.

ИТХ нь иргэддээ нээлттэй, хүртээмжтэй байх үүднээс баг иргэдийн хэсэгчилсэн хурлуудыг сар бүр зохион байгуулж ард иргэдийнхээ санал хүсэлтийг сонсох, асуудлыг шийдвэрлэх, иргэдээс гарч буй санал хүсэлтийг хурлаас гарч буй шийдвэртээ тусгах зэргээс гадна, сум орон нутгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, төсвийн байгууллагуудын ажил үйлчилгээг сайжруулах, төрийн албан хаагчдын мэдлэг чадвар, ёс зүйг дээшлүүлэх, төрийн хууль тогтоомжийг сурталчлах зэрэг ажлуудыг хамтран зохион байгуулж, санал санаачилгыг дэмжин, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

Нутгийн өөрөө удирдах байгууллага зөв төлөвшин бэхжих, орон нутаг маань цэцэглэн хөгжих, ард иргэд маань ажилтай, орлоготой сайхан амьдрахад  иргэн бүрийн оролцоо, санал санаачлага хамгаас чухал.

Биднийг дэмжиж, бидэнтэй хамтран ажилладаг та бүхэндээ баярлалаа.

Та бүхний ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ-ын  дарга Б.ӨЛЗИЙБАЯР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3331
2172 / 65%
695 / 21%
226 / 7%
238 / 7%