Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ

УЗН ИВЭЭН ТЭТГЭГЧ ОНЦГОЙ ГИШҮҮДИЙН III ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

2017-10-06

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Улаан загалмайн хорооны ивээн тэтгэгч, онцгой гишүүд, хандивлагчдын чуулган болж Улаан загалмайн анхан шатны хороодод бүртгэлтэй сумдын ивээн тэтгэгч онцгой гишүүдийг алдаршуулах, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, сумын анхан шатны хорооны үйл ажиллагааг тогтмолжуулах зорилготойгоор зохион байгуулагдлаа. Чуулганы үйл ажиллагааг аймгийн Улаан загалмайн хороо Сайнцагаан сумын анхан шатны хороотой хамтран зохион байгуулсан бөгөөд аймгийн Засаг дарга О. Бат-Эрдэнэ чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсч, төлөөлөгчидөд мэндчилгээ дэвшүүлсэн байна. Сайнцагаан сумын Улаан загалмайн анхан шатны хорооны үйл ажиллагааны талаар сумын ИТХ-ын дарга Б.Өлзийбаяр мэдээлэл хийж, ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн “Төр-Улаан загалмайн хамтын ажиллагаа орон нутагт” илтгэл тавиж, МУЗН эрх зүйн байдлын тухай хууль болон ОУУЗ, УХСН-ээс Дундговь аймагт үзүүлж буй тусламж сэдвээр УЗХ-ны дарга Д.Сампил илтгэл мэдээлэл хийсэн байна. 10 сумдаас нийт 120 гаруй онцгой гишүүд ирсэн ба  гишүүдийн дунд “АШХ-дын тогтвортой байдал 2017 оны дүн” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж төлөвлөгөө гаргалаа. Мөн чуулганы үеэр өсвөрийн Улаан загалмайчдын тангараг өргөх ёслол болж, Анхан шатны хороодын шилдэг ивээн тэтгэгч гишүүдэд шагнал гардуулах ажиллагаа болсон байна.Сум бүр Сайнцагаан сумын нэн ядуу, эмзэг 10 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.Дараа жил Гурвансайхан суманд зохион байгууллагдахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%