Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ

“САР ШИНЭ – АЮУЛГҮЙ ТЭЭВЭР” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2018-02-11

2018 оны 01-р сарын 15-аас Аймгийн Цагдаагийн газар, авто тээврийн төв, Сайнцагаан сумын ГХУСАЗЗөвлөл хамтран Сар шинэ- Аюулгүй тээвэр нэгдсэн арга хэмжээг ирэх 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 25 хоногийн хугацаанд зохион байгуулж эхэллээ. 
Нэгдсэн арга хэмжээг улс хот хоорондын замд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчид зам тээврийн гэмт хэрэг, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийтийн зорчигч, ачаа тээврийн үйл ажиллагаанд хяналт тавьж холбогдох хууль тогтоомж, стандартыг мөрдүүлэх зорилгоор зохион байгуулж байна.Орон нутгийн авто замд хөдөлгөөнд болон байнгын хяналтын цэг ажиллах юм. Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж замын хөдөлгөөний дүрмийн дагуу, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%