Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ

"ХУУЛИА МӨРДЬЕ-21"

2018-03-05

"ХУУЛИА МӨРДЬЕ-21", "ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ" улсын нэгдсэн арга хэмжээг Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, ГБХЗХГазар, Сайнцагаан сумын ГХУСАЗЗөвлөлтэй хамтран зохион байгуулж тус ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа ажлын танилцуулгыг аймгийн удирдлагууд, ЕБС-ын нийгмийн ажилтан, ахлах ангийн сурагчдад танилцууллаа. 
Аймгийн төв номын сангаас Эрт дээр үеэс хулгай, архийг юу гэж цээрлэж, зүйрлэж байсан тухай ном хэвлэлээс хайж түүвэрлэн иргэд, өсвөр насныханд сурталчлан танилцуулж , 1959 оноос 2016 он хүртэлх ном, хэвлэлээс шүүлт хийн оньсого таавар, зүйр цэцэн үг, мэргэн үг, ишлэл, титэм үг, ертөнцийн гурав зэргийг түүвэрлэн өврийн ном болгон сурталчиллаа.
Эдгээр ном хэвлэлээр ном зүйн бүртгэл, сэдэвчилсэн үзэсгэлэн гарган сурталчилсан.
Мөн цахим орчин /фэйсбүүкээр/ МОНГОЛ УЛС АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭЖ БАЙСАН ТУХАЙ ТҮҮХИЙН БАРИМТ БИЧГҮҮД-ээр цуврал мэдээлэл бэлтгэн цахим орчинд сурталчилан ажиллана.
Дундговь аймгийн нийт өсвөр үе, залуучуудаа "ХУУЛИА МӨРДЬЕ-21" аянд нэгдэхийг уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%