Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ

Аян зарлалаа

2018-04-06

Сайнцагаан сумын ГХУСАЗЗ-өөс сумын харъяа төсөвт байгууллага болон багийн дунд 2018 оны 04-р сарын 09-нөөс 2018 оны 12-р сарын 01 хооронд сургууль, цэцэрлэг, сумын төвийн 5 багийн дунд "Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон" аяныг зарлалаа.
Энэхүү аян нь 5 сургууль, 7 цэцэрлэг, 5 багийн хооронд зөвхөн салбарын дагуу зохион байгуулах бөгөөд сургуулийн насны хүүхдүүдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдүүдийг бэртэж гэмтэхээс урьдчилан  сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл, хулгайн гэмт хэрэг, болон зам тээврийн осол, ахуйн хүрээнд архидан согтуурах, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд эцэг, эх,  хүүхэд залуучууд, байгууллагын алба хаагч, иргэдийн оролцоо идэвх санаачлагыг нэмэгдүүлэх тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн ажил болно.

Гарах үр дүн:

1.  Иргэдийн  эрх зүйн  мэдлэг  дээшилнэ2.  Аюулгүй амар тайван орчин бүрдэнэ

3.  Ахуйн хүрээнд архидан согтуурах явдал багасана

4.  Багт орон байрны хулгайн гэмт хэрэг буурах буюу бүртгэгдээгүй байх 

5.  Багийн гудамж хороолол ойр орчимд гэрэлтүүлэг, хяналтын камер тавигдсан  байна

6.  Бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдэгдээгүй байх, уг гэмт хэрэг багийн хэмжээнд буурсан байх


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%