Сайнцагаан сумын төвийн 5 багуудын нээлттэй мэдээлэлийн өдөр
2018 оны 05 сарын 23-нд боллоо.
Өдөрлөгийн үеэр
• Сумын засаг дарга Р.Мөнхтогтох Сайнцагаан суманд 2018 онд хэрэгжүүлж буй Эрүүл хот, Аз жаргалтай иргэн, Орлоготой иргэн- сум дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулж, сурталчилгаа зохион байгууллаа./лед дэлгэцээр видео хэлбэрээр/
• Сайнцагаан сумын ИТХ-ын дарга Б.Өлзийбаяр сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2018 онд зохион байгуулж байгаа "Гэмт хэрэг зөрчилгүй баг" аяны ажлыг танилцуулав.
Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны талаар мэдээллийг иргэдэд хүргэж иргэдийг ахуйн хулгай бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аялал зугаалгаар явахдаа сумын цагдаа болон багийн засаг дарга, нийгмийн ажилтан, гудамж, байрны ахлагч нарт мэдэгдэж байхыг анхаарууллаа.
• Иргэдээс 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын санал авсан.
Энэ үеэр иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор асуулт хариултын "АХА" тэмцээн зохион байгуулж идэвхтэй оролцсон иргэдийг багийн дарга нар шагнаж урамшуулав.
Иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зорилгоор
• Сайнцагаан сумын өрхийн эмнэлгээс иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгч, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар сурталчилгаа хийн, иргэдэд зарим үзлэгийг үнэ төлбөргүй үзүүлсэн.
• Өмгөөлөгчдийн холбооноос иргэддээ хууль, эрх зүйн зөвлөгөө өгч тэдэнд тулгамдсан асуудлын талаар ярилцлаа.
• Даатгалын компаниуд даатгалын бүтээгдэхүүний талаар танилцуулж сонирхсон асуултанд хариулт өгсөн байна.
• Сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидээс иргэдэд амталгаат худалдаа зохион байгуулжээ.
• Өдөрлөгт оролцогсдод аймгийн "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театр циркийн үзүүлбэр үзүүлж, Хүмүүнлэг сургуулийн авъяаслаг сурагчид урлагийн тоглолт үзүүллээ.
• Юнител, Мобиком, Скайтел зэрэг үүрэн телефоны компаниуд иргэдэд үйлчилгээний талаарх сурталчилгаа болон урамшуулалын талаар мэдээлэл хийлээ.
Энэхүү үйл ажиллагаанд нийт 400-гаад иргэд хамрагдлаа.