2022.10.25-ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийн хороо хуралдаж "Сайнцагаан сумын газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг, төлбөрийн хувь хэмжээг батлах тухай СИТХ-ын 2018 оны 12 сарын 17-ны өдрийн 16 тоот тогтоолыг хүчингүй болгох" тухай, "Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.4 дэх заалтын дагуу хавсралт дахь Сайнцагаан суманд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх" тухай хэлэлцэн шийдвэрлэлээ.