Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ

“ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-06-01

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дундговь аймгийн Цагдаагийн газраас Сайнцагаан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газартай хамтран "Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд хүүхэд багачуудад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, болзошгүй осол, гэмтлээс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө мэдээлэл өгч, танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулан, амжилттай оролцсон хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%