Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ

"ТА БОЛ ОНЦГОЙ НЭГЭН" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-03-28

Дундговь аймгийн Цагдаагийн газар, Сайнцагаан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, тус сумын "Хамтарсан баг"-тай хамтран иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор "Та бол онцгой нэгэн" арга хэмжээг 2 сарын хугацаанд зохион байгуулан ажиллалаа. Арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачилгатай ажилласан алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
-"Санаачилгатай Засаг дарга" - Боржигон багийн Засаг дарга С.Угтахбаатар
-"Идэвхтэй Нийгмийн ажилтан" - Мандал багийн нийгмийн ажилтан О.Бадамхорол
-"Хариуцлагатай цагдаагийн алба хаагч" - а/ч Б.Цэндсүрэн нар шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7779
6203 / 80%
974 / 13%
284 / 4%
318 / 4%