2024 оны 04 сарын 19-ний өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл хуралдаж "Хөрөнгө данснаас хасах зөвшөөрөл олгох тухай /7-р цэцэрлэг, Хүмүүнлэг сургууль/, Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх тухай, Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн хэсэг байгуулах тухай, Зурагт самбар байршуулах газрын байршил тогтоох тухай, Сумын ИТХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төв тогтоох тухай" асуудлыг хэлэлцлээ.