2024 оны 12 сарын 23-ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл хуралдаж "Сумын Засаг даргын даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилтэд, үнэлэлт, дүгнэлт өгөх тухай, Сумын ИТХ-ын үйл ажиллагааны тайлан, Сумын 2025 оны төсөв батлах тухай, Хөрөнгө дансанд бүртгэх зөвшөөрөл олгох тухай /1,3,4,5,6,7-р цэцэрлэг, Сумын ИТХурал, ЭМТөв, ЭДСургууль, Хүмүүнлэг сургууль, Цэгц билэг сургууль, Мандал сургууль/, Хөрөнгө данснаас хасах зөвшөөрөл олгох тухай /3,4,5,6-р цэцэрлэг, Сумын ЗДТГазар, ИТХурал, ЭМТөв, ЭДСургууль, ГИСургууль/, Хөрөнгө ашиглалтын хугацаа болон үнийг шинэчлэн тогтоох зөвшөөрөл олгох тухай/ 4,7-р цэцэрлэг/, Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай /Сумын ИТХурал, ЭДСургууль/, Хөрөнгө дансанд бүртгэх санал уламжлах тухай /Сумын ЗДТГазар/, Хөрөнгө данснаас хасах санал уламжлах тухай /3,5-р цэцэрлэг/, Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хорооны үйл ажиллагааны журам батлах тухай, Хяналтын хороо байгуулах тухай, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах тухай, Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Сумын Бэлчээрийн менежментийн 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилт, Сумын бэлчээрийн менежментийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" асуудлуудыг хэлэлцлээ.