Сайнцагаан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дундговь аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр хамтран сумын Ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн охидод "Өсвөр насны охидын эрүүл мэнд" сэдвээр, "Хавтаст хэрэг-2" Монголын уран сайхны олон ангит киноны 6-р ангийг үзүүлж, цахим орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах чиглэлээр сургалт, мэдээлэл хийлээ.