Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ БҮСИЙН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВД ШААРДЛАГАТАЙ БАГАЖ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2025-03-27

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төв (БШШТ)-д шинжилгээний газар нь гэмтлийн зэрэг тогтоох үзлэг, нас тогтоох үзлэг, цогцост хийсэн задлан шинжилгээ, шүүх химийн шинжилгээ, шүүх биологийн шинжилгээ, шүүх эд эсийн шинжилгээ, хавтаст хэргийн материалаар дүгнэлт гаргах ажлыг хариуцан гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэлийг Аймгийн ГХУСАЗСЗ-ийн хуралд танилцуулсан билээ.
Энэ хүрээнд Аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг шүүх шинжилгээний төвийн үйл ажиллагааг дэмжиж, Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 19,900,000 төгрөгийн санхүүжилтээр тус төвийн Экологийн шинжээчид шаардлагатай:
✅Ургамал, мод судлалын шинжилгээ,
✅Хүрээлэн буй орчны хохирлын үнэлгээ шинжилгээ /Ус,Хөрс/,
✅Хөрс судлалын шинжилгээ,
✅Ус судлалын шинжилгээ зэрэг 12 нэр төрлийн тоног төхөөрөмж болон Хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслүүдийг хүлээлгэн өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5882
4415 / 75%
918 / 16%
266 / 5%
283 / 5%