Улсын нэгдсэн санд бүртгэлтэй байгаа Сайнцагаан сумын ИТХ-ын 2019 оны 05 сарын 03-ны өдрийн "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай", 2024 оны 12 сарын 25-ны өдрийн "Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай" захиргааны хэм хэмжээний акт бүхий тогтоолуудад Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо болон Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хорооны хамтарсан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж ажиллалаа.