Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ

СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-06-12

Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас Европын холбооны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь" (2024-2025) техник туслалцааны төслийн хүрээнд орон нутагт "Менторшип" хөтөлбөрийг эхлүүлж байна.
Менторшип хөтөлбөр нь орон нутгийн хэрэгцээнд тулгуурласан сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах, арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг дэмжин ажиллах юм.
Сайнцагаан сумын ИТХ-ын төлөөлөгчид тус сургалтад хамрагдаж жендэрийн өөрчлөлтийн арга зүй, түүнийг орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд ашиглах талаар мэдээллийг авлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%