Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ

САЙНЦАГААН СУМЫН ИТХ-ЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

2025-06-25

                                                                      МЭНДЧИЛГЭЭ

              Сайнцагаан сумын хөдөлмөрч бүтээлч зон олондоо амар мэндийг тань айлтган мэндчилье.  Нутгийн өөрөө удирдах байгууллага нь чөлөөт, тэгш, шууд сонгуулийн үндсэн дээр байгуулагдаж, тухайн нутгийн иргэдийн хууль ёсны нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, тэднийг төлөөлөн хамтын шийдвэр гаргаж,  хамтын хариуцлага хүлээдэг байгууллага билээ.

             / Сайнцагаанчууд маань 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан ИТХ-ын нийт 29 төлөөлөгчөө /АН-17, МАН-12/  сонгож хууль эрхийнхээ хүрээнд бүтэц бүрэлдэхүүнээ баталсан юм.. Тус хурлын дэргэд 6 хороо өөрсдийн төлөвлөгөөний дагуу тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: 

1.Нутгийн удирдлагын хөгжлийн хороо 

2.Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо 

3.Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо 

4.Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо 

5.Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо

6. Ёс зүйн хороо /

            Иргэдийнхээ итгэлийг хүлээж Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч бүр орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогыг тодорхойлох, түүний хэрэгжилтийг хянах, иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэйн хувьд холбогдох хууль тогтоомжийг судлах, шаардлагатай мэдээлэлтэй танилцах, сайн туршлагаас суралцах хэрэгцээ үүсдэг. иргэдийнхээ оролцоонд тулгуурлан төрөлх нутаг, иргэдийнхээ эрүүл, аюулгүй, орчинд ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхээр оюун билэг, мэдлэг туршлага, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байна.               

               Иймээс шинээр сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон баг, иргэдийн нийтийн хурлын хувьд эрх зүйн шинэ орчин үйлчилж байгаагаараа онцлог гэдгийг дурдах нь зүйтэй. Сайнцагаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал шинэчлэгдэн байгуулагдсанаас хойш багагүй хугацаанд үйл ажиллагаагаа явуулж тодорхой хэмжээгээр төлөвшиж байгаа боловч шинээр сонгогдсон төлөөлөгчдийг хурлын ажилд түргэн суралцуулах, шинэ мэдлэг олгох зорилгоор холбогдох байгууллагуудаас тэдэнд сургалт хийх, туршлага судлуулах ажлыг зохион байгуулах нь чухал гэж миний хувьд үздэг.

                Цаашид ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн, үйл ажиллагааг идэвхжүүлэх,

 -Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн санал авах ажлыг оновчтой болгож иргэдэд цаг тухай бүрд нь мэдээлэл хүргэх

- Багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлыг зохион байгуулах,орон нутгийн бодлого шийдвэрийг анхан шатанд хэрэгжүүлэхэд анхаарах

- Нутгийн өөрөө удирдах байгууллага, багийн засаг захиргааны хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар түлхүү анхаарч ажиллах болно оо.

                 Мөн сумын иргэдийн төлөөлөгч нараа иргэдтэй ойр байлгах үүднээс сонгогдсон тойргийнхоо иргэдэд хурлаас гарсан шийдвэр цаг үеийн мэдээллийг хүргэж иргэдийн санал шүүмжийг сонсох зорилгоор улирал бүр Төлөөлөгчийн өдөрлөг зохион байгуулж байх зэрэг ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.Даяаршлын энэ цаг үед техник технологийн хөгжлийг ашиглан төрийн үйлчилгээ, мэдээ, мэдээллийг орон зай, цаг хугацааг үл хамааран хүртэх боломжтой болсон. Иймд та бүхэн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас болон Khural.mn сайтаар байнга зочилж сумын ИТХ-аас гарч буй бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй ажлын талаар хэрэгцээт мэдээллийг авч байхыг хүсье.

Сайнцагаан сумын нийт иргэддээ эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөө

Сайнцагаан сумын ИТХ-ын цахим хуудсанд тавтай морилохыг урьж байна.

Та бүхний ажилд амжилт хүсье.

САЙНЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

 ДАРГА Г.ГАНЧУЛУУН

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%