Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас 2025 оныг ахлах офицерын жил болгон зарласантай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад үүрэг гүйцэтгэж буй ахлах офицерууд цэрэгжилт, бэлэн байдлыг хангах, иргэдэд цэрэг, эх оронч үзлийг сурталчилан танилцуулах, зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Сайнцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗСЗ хамтран “АХЛАХ ОФИЦЕР ТАНД ТАЙВАНГ ИЛТГЭЕ” Буухиа тэмцээнийг зохион байгууллаа
Тус тэмцээнд: Сайнцагаан сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга, ГХУСАЗСЗ- ийн дарга Г.Ганчулуун
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа М.Одбаяр
Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ц.Төрбилэг
Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалан
278-р Байгууламжийн захирагч, дэд хурандаа Х.Аскербек
Тагнуулын ерөнхий газрийн Дундговь аймаг дахь хэлтэсийн дарга хошууч Х.Төгөлдөр
Замын Цагдаагийн тасгийн дарга Цагдаагийн хошууч Ө.Лхагвабаяр
Шүүгчдийн дүнгээр:
Эрэгтэй
1-р байр Цэргийн штабын алба хаагч хошууч Э.Энхтөр
2-р байр Цагдаагийн газрын алба хаагч цагдаагийн хошууч Б.Доржготов
3-р байр Тагнуулын газрын алба хаагч хошууч Э.Эрдэнэ-Очир
Эмэгтэй
1-р байр Онцгой байдлын газрын алба хаагч хошууч Б.Сайнзаяа
2-р байр Цагдаагийн газрын алба хаагч цагдаагийн хошууч Б.Цэвэлмаа
3-р байр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагч хошууч Д.Мягмарханд