Сайнцагаан сумын ИТХ аас өгсөн удирдамжийн дагуу Сайнцагаан сумын Сум Хөгжүүлэх Сан /СХС/-гаас 2013-2014 онд олгогдсон зээл олгох үйл ажиллагаанд хяналт хийхэд дараах анхаарах асуудлууд гарч байна.
Үүнд:
1. Төсөл сонгон шалгаруулах:
-
Зээл сонгон шалгаруулахдаа бичсэн төсөлтэй огт танилцалгүй шийдвэр гаргаж
байна.
- Мөн санхүүгийн тооцоололд орж ирэх орлого зарлага нь бодит эсэх талаар хяналт байхгүй хийсвэр судалгаатай байна.
- Холбогдох эрх бүхий этгээдээс зээл хүссэн хүсэлт байхгүй байхад зээлийг шийдвэрлэсэн байна. Жишээ нь: Аривжих далай хоршоонд зээл олгох шийдвэр гаргахдаа хоршооны гишүүдийн саналыг аваагүй байхад шийдвэрлэсэн байна. /Хоршооны дүрмээр зээл авах эсэх асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэхээр заасан байна/ Зээл авах шийдвэр гарсны дараа бүх гишүүдийн хуралд танилцуулж зээлийг юунд хэрэглэх талаар саналыг авсан байна. Бүрэн зост хоршооны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл байхгүй.
- Төсөлд хэдэн төгрөгийн зээл шаардлагатай байгаа талаар дүгнэлт гаргалгүй төслөөс хэтрүүлэн зээл олгож байна.
- Төслийг хасахдаа ямар шалтгааны улмаас зээлийг хасч байгаа талаараа тэмдэглэлд тусгаж зээл хүссэн хүнд тайлбарлаж байх.
- Зөвлөлийн гишүүд хуралд итвэхгүй оролцож өөрсдийн саналаа хурлын тэмдэглэлд тусгуулдаггүй байна. Хурлын тэмдэглэлээс харахад зээл олгох шийдвэрийг хурлын даргын саналаар шийдвэрлэдэг нь харагдаж байна.
- Худалдан авч буй тоног төхөөрөмжийн талаар үнийн судалгаа авдаггүй, төсөл хэрэгжүүлэгчээс гарах санхүүжилтыг баталгаажуулж авдаггүй байна.
2. Зээлийн гэрээ байгуулах талаар
- Зээлийн гэрээнд барьцаалж байгаа үл хөдлөх хөрөнгө болон бусад хөрөнгийн марк барьцаа хөрөнгийн утга, улсын бүртгэлийн дугаарыг тавьдаггүй. Энэ нь барьцаа хөрөнгө жинхэнэ барьцаа болж чадахгүй байх эрсдэлийг үүсгэж байна.
- Зээлийн гэрээний 3.2 хэсэгт хамтран зээлдэгчийн дансны дугаарыг тавиж уг дансруу мөнгийг шилжүүлдэг байна. Энэ нь харилцагч өөрөө аваагүй гэх маргаан үүсгэж болзошгүй байна
- Барьцаа хөрөнгийг хийсвэр харилцагчын хэлсэн дүнгээр үнэлгээ хийж байна. Энэ нь барьцаа хөрөнгийн ирээдүйн үнэ цэнийг тооцоолох болон ирээдүйд зээл төлөгдөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгө үнэгүйдэх эрсдэлийг үүсгэж байна
- Зээлийн гэрээний 2.4 дахь хэсэгт хугацаа хэтрүүлсний торгууль 2% гэж тогтоосон байна. Энэ нь иргэний хуулийг зөрчсөн байна.
- Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг орлоготой нь уялдуулж хийдэггүй байна. Орлогогүй үед зээлийн хуваарь тавьснаар тухайн бизнест томоохон бэрхшээл болдог. Зарим тохиолдолд бизнесийг дампууруулах нөхцөл ч болдог
- Зээлийн гэрээнд тусгагдсан барьцаа хөрөнгийг засаг дарга албан тоот гарган чөлөөлж, сольдог байна. Энэ тохиолдолд зөвлөлийн хурлаар танилцуулж шийдвэрлүүлэх, чөлөөлөх шийдвэр гарсан тохиолдолд зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах гэрээ байгуулж байх шаардлагатай байна.
- Хуулийн этгээдтэй гэрээ байгуулахдаа гэрээг иргэнтэй байгуулж байгаа мэт тусгасан байна. Энэ нь шүүх хууль хяналтын шатанд шийдвэрлүүлэхдээ гэрээ бүхэлдээ хүчингүй болж зээлийг эргүүлэн төлүүлж чадахгүй байх эрсдэл үүсэхээр байна.
- Зээлийн гэрээнд зээлийн зориулалтыг бичилгүй төслийн нэрийг бичдэг байна.
- Хувийн хэрэгт зээлийн гэрээг эх хувиар нь хадгалаагүй байна.
3. Зээлийн эргэн төлөлтөнд хяналт хийх талаар
- Шалгалтын хугацаанд зарим төслийн хэрэгжилтийг газар дээр нь очиж тулгасан. Тулгалтанд нийт 28 төсөл хамрагдсанаас 6 төсөл огт хэрэгжээгүй, 5 төсөл хэрэгжих шатандаа, 17 төсөл үйл ажиллагаа нь тогтмолжсон байна.
- Зээл олгосноос хойш зориулалтыг шалгаж очдог гэх боловч хувийн хэрэгт баталгаажуулалт байхгүй, зээлийн гэрээний 5.2 заалт огт биелдэггүй байна.
- Зээлийн эргэн төлөлтөнд тавих хянат сул, мэдээ тайланг зөрүүтэй гаргаж өгдөг байна. Ажлын хэсэгт 2015.01.21 ний байдлаарх зээлийн үлдэгдэл хугацаа хэтэрсэн зээлийн мэдээ гаргаж өгсөн бөгөөд хэвийн төлөгдөж байгаа гэх зээлийн ихэнх нь гэрээний эргэн төлөлтийн хуваариас өндөр үлдэгдэлтэй хугацаа хэтэрч байхад мэдээг буруу гаргаж өгсөн байна.
Санал.
- Зээлийн гэрээ боловсруулж, байгуулж буй СХС хариуцсан мэргэжилтэн, Засаг дарга нарт зээлийн гэрээ байгуулах талаар сургалт орох
- Төсөл сонгон шалгаруулах зөвлөл, СХС гийн зээл хариуцсан мэргэжилтэн нарт төслийн талаар сургалт оруулах саналтай байна.