2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Аймгийн ИТХурлын 2015 оны 2 сарын 24 өдрийн хурлаас хийсэн тодотголын дагаа сумын ИТХурал 2015 оны 3 сарын 26 өдөр хуралдаж төсвийн тодотголыг хийлээ. Тус тодотголоор төсөвт байгууллагын төсвийг 21516.1 мян.төгрөгөөр хасаж мөн ОНХСангийн хөрөнгөөр төсөв багасантай холбогдуулан дахин хэлэлцэж жагсаалтыг шинэчиллээ. Мөн Төсвийн тодотголтой холбогдуулж Засаг даргын 2015 оны үндсэн чиглэлд өөрчлөлт орууллаа.