Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ

Шинээр томилогдсон прокурорууд тангараг өргөлөө

2015-10-30

Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/338 дугаартай тушаалаар Дархан-Уул аймгийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокуророор томилогдсон С.Баттамир, А.Оргилбаяр нар нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Прокурорын байгууллагын тухай хуулийн 40-р зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 125 тоот зарлигаар батлагдсан Прокуроруудын тангараг өргөх журмын дагуу  тангарагаа өргөлөө.

Уг тангараг өргөх ажиллагаанд тус аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнууд болон Дархан-Уул аймгийн хуулийн байгууллагын удирдлагууд  оролцлоо. Шинээр томилогдсон прокурорууддаа ажлын өндөр амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5884
4416 / 75%
919 / 16%
266 / 5%
283 / 5%