Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ

СҮМ, ХИЙДҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2015-11-13

   Засаг захиргаа, хууль эрх зүйн бодлого хяналтын хороо аймгиийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 11 дүгээр сарын 09-ний өдөр аймгийн нутаг, дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Жавзан Нарохажид” хийд, Монголын баярын мэдээ сүм, Дархан баптист сүм, “Хаанчлалын Дархан” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж танилцуулсан мэдээлэл, санал хүсэлтийг сонслоо.
   Сүм хийдүүдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг нэг жилээр олгож байгааг цаашид 2-3 жил болгон уртасгах талаарх саналыг уулзалтанд оролцосон сүм, хийдүүдийн төлөөлөл тус хорооны гишүүдэд танилцуулж байлаа.

   Засаг захиргаа, хууль эрх зүйн бодлого хяналтын хороо дээрх саналуудыг нэгтгэн ИТХ-ын даргад танилцуулж, гарсан шийдвэрийг сүм, хийдүүдэд танилцуулахаар боллоо.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7711
6149 / 80%
962 / 12%
283 / 4%
317 / 4%